Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Наадмын өдрүүдэд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 95 см, Ерөө голын дагууд  90-115 см тус тус нэмэгдэж , Туул гол үерийн аюултай түвшинд хүрэхэд 10 см дутуу байна. 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 14-нд Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим давна.  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-13    

Ажиглалтын мэдээ > Ус судлалын тайлан, мэдээ

Хэвлэх

Гол мөрний усны горимын тойм 2020-07-01

2020 оны зургаадугаар сарын  гуравдугаар арав хоног

  1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт аажим буурсан ерөнхий хандлагатай ба  арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Харин Үүр голын усны түвшин 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хоногт 20-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40 см орчим давжээ.

 Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин арав хоногийн турш аажим буюу хоногт 1-3 см буурсан явцтай байлаа.  Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 20-125 см бага харин Урдтамир голын хувьд 10-20 см орчим ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж,  Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын усны  түвшин өнгөрсөн хугацааны эхээр хоногт 5-75 см нэмэгдэж, Сэлбэ гол Санзай орчимд 24-28-ны өдрүүдийн хооронд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн голуудын арав хоногийн дундаж түвшин  2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см ахиу харин Хүдэр, Хараа, Тэрэлж, Сэлбэ гол Улаанбаатар хот орчимд  олон жилийн дунджаас 5-40 см бага байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон голын адгаар өмнөх арав хоногийн дундаас усны түвшин хоногт 5-45 см нэмэгдээд эргэн буурсан явцтай бол Орхон голын эх болон дунд хэсгээр хугацааны турш хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-85 см бага байлаа. Харин Сэлэнгэ-Зүүнбүрэн-Сүхбаатар хот орчимд олон жилийн дунджаас 25-30 см их байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

          Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн эхээс дунд хүртэл хоногт 5-70 см нэмэгдэж, Хурх, Онон, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 15-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж нэлээд элбэг устай өнжсөн ба эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-90 см ахиу, Хэрлэн голын дунд болон адаг, Халх, Улз голын дагууд  10-30 см бага түвшинд байсан байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан төлөвтэй байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеэс 15-70 см бага байв.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга,  Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Таац зэрэг голууд өнгөрсөн хугацаанд хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-70 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногийн түвшний өөрчлөлтгүй өнжсөн ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 5-25 см бага харин Хархираа голын хувьд 20-40 см ахиу түвшинд байна.  

Зургаадугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл  Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан буюу хоногийн түвшний өөрчлөлт багатай байсан хэдий ч төв болон зүүн аймгуудын нутгаар орсон хур борооноос шалтгаалан зарим голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна.   

Гадаргын усны судалгааны хэлтэс

                                                                     2020-07-01

 

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны горимын тойм 2020-07-01 2020-07-01 95
Гол мөрний усны горимын тойм 2020-06-22 2020-06-22 156
Гол мөрний усны горимын тойм 2020-06-12 2020-06-12 206
Гол мөрний усны горимын тойм 2020-06-02 2020-06-03 260
Гол мөрний усны горимын тойм 2020-05-21 2020-05-22 320
Гол мөрний усны горимын тойм 2020-05-11 2020-05-11 393
Гол мөрний усны горимын тойм 2020-05-01 2020-04-30 348
Гол мөрний усны горимын тойм 2020-04-21 2020-04-22 326
Гол мөрний усны горимын тойм 2020-04-11 2020-04-11 330
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-04-01 2020-04-02 338
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-21 2020-03-21 370
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-11 2020-03-11 621
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-03-02 2020-03-02 1003
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-21 2020-02-21 767
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-12 2020-02-13 744
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-02-02 2020-02-03 571
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-22 2020-01-22 611
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-12 2020-01-13 819
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2020-01-02 2020-01-02 687
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-21 2019-12-23 819
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-12-12 782
Гол, мөрний усны горимын тойм 2019-12-01 2019-12-03 982
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-21 2019-11-21 968
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-11 2019-11-11 980
Гол, мөрний усны горимын тойм 2019-11-01 2019-11-01 1030
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-22 2019-10-22 1043
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-12 2019-10-12 1193
Гол, мөрний усны горимын тойм 2019-10-02 2019-10-03 1252
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-22 2019-09-24 904
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-12 2019-09-16 1227
Гол, мөрний усны горимын тойм 2019-09-02 2019-09-04 1203
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-21 2019-08-21 1210
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-12 2019-08-12 1368
Гол, мөрний усны горимын тойм 2019-08-02 2019-08-02 1422
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-22 2019-07-22 1181
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-13 2019-07-16 1140
Гол, мөрний усны горимын тойм 2019-07-03 2019-07-03 1302
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-22 2019-06-22 1259
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-12 2019-06-12 1259
Гол, мөрний усны горимын тойм 2019-06-02 2019-06-03 1283
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-21 2019-05-21 1304
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-12 2019-05-13 1248
Гол, мөрний усны горимын тойм 2019-05-02 2019-05-02 1181
Гол, мөрний усны горимын тойм 2019-04-21 2019-04-23 1138
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-11 2019-04-12 987
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-04-01 2019-04-02 1334
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-22 2019-03-25 1388
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-11 2019-03-12 2222
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-03-01 2019-03-01 1314
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-02-21 2019-02-22 1369
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-11 2019-02-15 1304
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-2-01 2019-02-02 1221
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-21 2019-01-23 1202
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-11 2019-01-11 1318
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2019-01-01 2018-12-21 1350
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-12 2018-12-12 1462
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-12-01 2018-12-06 1286
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-21-11 2018-11-21 1381
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2018-11-11 2018-11-12 1361
Гол, мөрний усны горимын тойм 2018-11-01 2018-11-02 1247
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-21 2018-10-22 1314
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-11 2018-10-15 1349
Гол, мөрний усны горимын тойм 2018-10-03 2018-09-21 1457
Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11 2018-09-11 1586
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-21 2018-08-23 1534
Гол, мөрний усны горимын тойм 2018-08-01 2018-08-13 1515
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-31 2018-07-31 1775
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-21 2018-07-23 1637
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10 2018-07-10 1578
Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02 2018-07-02 1683
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-21 2018-06-25 1481
Гол, мөрний усны горимын тойм 2018-06-11 2018-06-12 1559
Гол, мөрний усны горимын тойм 2018-06.01 2018-05-22 2264
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-11 2018-05-11 1665
Гол, мөрний усны горимын тойм 2018-05-02 2018-05-02 1633
Гол, мөрний усны горимын тойм 2018-04-20 2018-04-20 1821
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-11 2018-04-12 1782
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-04-01 2018-04-03 1743
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-21 2018-03-12 1825
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-03-01 2018-03-02 1704
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-21 2018-02-22 1834
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-11 2018-02-12 1935
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-02-01 2018-02-02 2386
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-01-21 2018-01-22 2003
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-11 2018-01-12 1819
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2018-01-01 2018-01-02 1548
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-21 2017-12-22 1573
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11 2017-12-12 1634
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-04 1409
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-02 2017-12-02 1681
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-21 2017-11-21 1813
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-11-11 2017-11-11 2070
Гол, мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2017-11-01 2017-11-01 2161
Гол мөрний усны горимын тойм 2017-10-21 2017-10-21 2284
Гол, мөрний усны горимын тойм 2017-10-11 2017-10-03 1349
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-21 2017-09-22 1479
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-11 2017-09-12 1532
Гол, мөрний усны горимын тойм 2017-09-01 2017-09-01 1897
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-22 2017-08-22 1740
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-11 2017-08-11 1845
Гол, мөрний усны горимын тойм 2017-08-01 2017-08-01 1438
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-21 2017-07-24 1345
Гол, мөрний усны горимын тойм 2017-07-12 2017-07-13 1296
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-22 2017-06-22 1395
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-12 2017-06-12 1458
Гол, мөрний усны горимын тойм 2017-06-02 2017-06-02 1379
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-22 2017-05-22 1195
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-11 2017-05-12 1550
Гол, мөрний усны горимын тойм 2017-05-01 2017-05-02 1441
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/ 2017-04-04 1444
Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ /2017-03-21/ 2017-03-21 1313
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2017-04-11/ 2016-11-11 1969
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-11-01/ 2016-11-02 2346
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-21 2016-10-21 1885
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11 2016-10-12 1410
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-01 2016-10-03 1413
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23 2016-09-15 1413
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-01 2016-09-01 1337
Гол, мөрний усны горимын тойм 2016-08-22 2016-07-22 1813
Гол, мөрний усны горимын тойм /2016-07-11/ 2016-06-20 2194
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-10/ 2016-06-10 1932
Гол, мөрний усны горимын тойм/2016-06-01/ 2016-06-02 1862
Гол, мөрний усны горимын тойм 2016-05-20 1433
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-11/ 2016-05-11 1755
Гол, мөрний усны горимын тойм /2016-05-02/ 2016-05-02 1644
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-21/ 2016-04-21 1745
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-11/ 2016-04-12 1779
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-04-01/ 2016-04-02 1757
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-21/ 2016-03-22 2402
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-11/ 2016-03-11 1873
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-03-01/ 2016-03-01 2605
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-21/ 2016-02-22 1887
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-11/ 2016-02-11 1576
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-02-01/ 2016-02-02 1581
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-21/ 2016-01-22 1474
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2016-01-11/ 2016-01-11 1639
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2016-01-01/ 2016-01-01 1714
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм/2015-12-21/ 2015-12-22 1562
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-11/ 2015-12-11 1655
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-12-01/ 2015-12-02 2359
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/ 2015-11-23 1646
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-11/ 2015-11-11 1611
Гол, мөрний усны горимын тойм/2015-11-01/ 2015-11-02 1652
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-21/ 2015-10-21 1681
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-11/ 2015-10-12 1623
Гол, мөрний усны горимын тойм /2015-10-01/ 2015-10-02 1653
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-21/ 2015-09-21 1660
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/ 2015-09-11 1772
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-01/ 2015-09-02 1678
Гол, мөрний усны горимын тойм /2015-08-11/ 2015-07-31 1897
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-21/ 2015-07-21 1910
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-01/ 2015-07-12 1902
Гол, мөрний усны горимын тойм /2015-07-11/ 2015-07-10 1837
Наадмын өдрүүдийн гол мөрний усны түвшний төлөв байдал 2015-07-10 1932
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-11/ 2015-06-12 1848
Гол, мөрний усны горимын тойм /2015-06-01/ 2015-06-02 4233
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-21/ 2015-05-22 4551
Гол, мөрний усны горимын тойм /2015-05-11/ 2015-05-12 3340

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/13

20 цаг

23 73
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/13

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store